Найраг : Амрагтаан

Амрагтаан

Гэнэн балчир аалиа
Гээгээ нь үгүй алдрай минь
Гэгэлгэн зөөлөн аашаараа
Зүрх гижигдсэн амраг минь

Эрх багын зангаа
Эвдээ нь үгүй наран минь
Эмзэг ариун сэтгэл нь
Сэвтээ нь үгүй цэцэг минь

Гил хархан гунигийг минь
Гийгүүлэн үргээсэн нархан
Хиргүй үнэнч сэтгэл нь
Хэнхдэгийг сэргээсэн цэцэгхэн

Дурлал хайрын охь нь
Дундрах нь үгүй ундраасай
Дур хүслийн оч нь
Унтрах нь үгүй бадраасай

Хөрөх нь үгүй хайраа
Хөглөн дуулъя хоёулаа
Хүрэх алсын харгуйг
Хөтлөлцөн туулъя хоёулаа
start=-44 , cViewSize=50 , cPageCount=1

6 сэтгэгдэл:

null
Zuugiin Sum

Дурсан хүсэж,зорьсон өнгө аястай,дуу болчмөөр юм биш үү?

Найраг

Дуу болгоно оо 👍

jemorty

Duu bolgooch neeree

САНАСААР

эхлэээ ч ээ шийдээ ч ээ ямар нэг юм хийгээ чэээ

Сафо

Болоогонд насан баярын мэнд хүргэе

Оцон шувуу

Ymar goy shuleg ve..8n jiliin oin bayriin mend. Mundag yumaa

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Нээгдээд:

Цаг явсаар ...

Холбоо барих: