Найраг : Тэнд

Тэнд

...Тэнд...
Гэр гэж байдаг
Гэдэс өлсдөггүй
Гэрэл үргэлж асч байдаг
Гэрлийн мөнгийг хэн төлдгийг мэдэхгүй
..
..Ул долоогч байхгүй
....Ул шагайгч бас байхгүй
... Ул бүр байхгүй
... Учир нь хувцас хэрэггүй
Улсын их хурал байдаггүй
Улсаа их худалдагсад ч байхгүй
Хударгаар шивнэж ярьдаггүй
Шударгаар ширтэж ярьдаг
... Бодол гэж байдаггүй
... Бодсон нь үг болдог болохоор
... Хуурамч худал үгүй
... Хуудуугүй ертөнц оршдог
Тэртээд сүндэрлэгч алс руу
Тэмүүлсэн бүхэн лүүгээ
Жигүүр үгүй мөртлөө
Жинхэнээсээ нисэн хүрдэг
... Хар дарах нь гэнэн цагаан
... Хал балгүйхэн араас хөөдөг
... Барагдахгүй урт замаар
... Баригдахгүй удаан зугтдаг
Орилдог, уйлдаг, тийчилдэг
Өөрийнхөөрөө байдаг
Хэн ч намайг чичилдэггүй
Хэрэг болгож анзаардаг ч үгүй
... Тэгээд би сэрдэг
... Тээглэсэн биендээ ирдэг
... Эргэж очих чин хүсэл лүгээ
....Сэргэж умартсаныгаа мартдаг
.
Яармаг. 2016.11.22
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Нээгдээд:

Цаг явсаар ...

Холбоо барих: