Найраг : Шүлэг минь

Шүлэг минь

Олон уулсад

Очиж

Орон улсад

Зочилж


Одот тэнгэрээр

Орчиж

Огторгуйн эрхэсээр

Зорчиж

Төрөх тасгийн

Хүлээлгийн танхимд
Төрхгүйтэж эрүүлжүүлэхийн
Хүсэмгүй өрөөнд

Ядуусын овоохойд
Ямбатны өргөөнд
Янханы өвөрт
Янагийн тэвэрт

Атаатны хутга
Амрагийн нулимс
Араатны араншин 
Ассан хилэнтэй төрж

Үг холбохын
Зовлон үзэж
Үзэглэсэн хойтохын
Жаргал амсаж

Эзэнтэйгээ өсч
Эзэнтэйгээ өтлөх
Хэвлэгдэх хүсэлтэй
Хэдэн шүлэг минь

Дутуухан нойртой
Дуншсан шүлэг мину
Дуулим талын
Дураар хүлэг мину
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Нээгдээд:

Цаг явсаар ...

Холбоо барих: