Найраг : Гоёл

Гоёл

Үүлэнхэн хээгээр чимж салхин тэнгэрт гоёно
Үдшийн намуунд анирлаж амрагууд болзож гоёно
Үгсэж нэгэн бие болоод хайраараан гоёно
Үрийн зулай үнэрлэж үргэлжлэл болж гоёно оо

Од оддын дундаас нараараан би гоёно
Орчлон дэлхийг гийгүүлэгч сараараан би гоёно
Тэртээ нутагт минь байх ханиараан би гоёно
Тэвэрч цээжиндээн наах үрээрээн би гоёно оо

Омог сэтгэлийг огшоох унаган Монголоороон гоёно
Оюут хүмүүний бүтээх ухаант үйлсээрээн гоёно
Орчиж дэлхийг эзэлсэн улбаат түүхээрээн гоёно
Зорчиж ирээдүйд бадрах золбоот залуусаараан гоёно оо

Өмнөд Солонгос. Ичон хотноо
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Нээгдээд:

Цаг явсаар ...

Холбоо барих: