Найраг : Зүүд

Зүүд

Холхид суугаа үрээ санан санан зүүдлэв
Хонхны чимээ наашлан аавдаа тэмүүлнэ гэж
Хоёр гараа сунган наддаа тэврүүлнэ гэж
Хошуу цорвойн эрхлэхэд нь үнсэн байна гэж
Хонгор сэвлэгийг нь үнэрлэн тайтгарч сууна гэж
Холхид суугаа үрээ санан санан зүүдлэв

Нутагтаа үлдсэн ханиа бодон бодон зүүдлэв 
Нугын цэцэгс дунд зугаалж байна гэж 
Нуурлагч хун мэт цэнгэн жаргав гэж 
Нууц үгүй сэтгэлээ дэлгэн сууна гэж 
Нуруу юуг нь илбэн аргаданхан байна гэж
Нутагтаа үлдсэн ханиа бодон бодон зүүдлэв 

Унаж босч тэнцсэн унаган Монголоо зүүдлэв
Усны цэнгэг уулын сүрлэгт нь бишрэв гэж
Уудам тал цэлмэг тэнгэрээ бахдав гэж 
Ухаант өвгөдийн үлдээснийг хариас харамлав гэж
Учир ерөөлт бүхэн тантай холбоотойг таньж
Унаж босч тэнцсэн унаган Монголоо зүүдлэв
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Нээгдээд:

Цаг явсаар ...

Холбоо барих: