Найраг : Далайн эрэг дээр

Далайн эрэг дээр

Саатан хармаар сайхан бүсгүйн
Сээтэн хаямаар инээмсэглэл мэт
Саран авхай далайд мандахуй
Санааны гуниг хэдийн үргэжээ 

Сэрвэлзэх нойр хаа нэгтээгээс
Сэвэлзэх салхинаа туугдан одож 
Сэтгэл гэдэг энэ давалгаа шиг
Сэмэрч догдлох нь юуных вэ 

Эрчлэн хөөсөрч эргээ мөргөх
Эрэмгий далай юутай үзэсгэлэнтэй 
Эр биеийн зүрхийг булгилуулан 
Энгүй харагдах нь юутай бахтай 

Шүлгийн айзмаар содон аялгуу
Шуугих далайгаас зүрхнээ дуурсаж
Хүлгийн төвөргөөн чихнээ дуулдахад
Хүний нутагт баясан байв ай

2017.02.11-нээ Квандуны далайд

Жич: Тэрхүү ..."хүлгийн төвөргөөн"... нь Хубилай хааны цэргүүдийнх гэж төсөөлсөн билээ.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Нээгдээд:

Цаг явсаар ...

Холбоо барих: