Найраг : Монголоо санахуй

Монголоо санахуй

Үйжэнбү хэмээх газрын уул нь гайхам сайхан 
Үзэсгэлэн бүрдсэн хад орой дээр нь сэрийж 
Үндэст модод ногоорох нь харах нүдийг баясгаж
Үгүйлэх сэтгэл эрхгүй Монголоо эрэн гэгэлзэнэ ээ

Одоо миний нутгийнхан битүүлэг идээгээ засч
Орон гэрээ янзалж түмэн завгүй байгаа 
Оройн нартай уралдан эцгийн гэрийг зүглэж
Он цагийг ярилцан хөөрөг зөрүүлж суугаа

Хүний нутгийн сайхныг мэлмий цэнгэн харавч 
Миний нутгийн сайхныг хэзээд гүйцэх нь үгүй 
Харь гүрний агаар уушиг цээжийг давчдуулахуйд 
Харьж зайгаа бөглөхийн буман хүслэн оргилмой

Өмнөд Солонгос. Үйжэнбү.
start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
хэн мэдэх

Таныг ер нь гэрээс чинь хол байлгаад л байвал бичээд л байхым бишүү зунжаад ирэхгүй дээ ккк

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Нээгдээд:

Цаг явсаар ...

Холбоо барих: