Найраг : Цэндээ, би чамд хайртай

Цэндээ, би чамд хайртай

Цэгцгүйхэн хотын цэмцгэрхэн сууцны
Цээжин талын тагтан доор
"Цэндээ, би чамд хайртай" гэж
Цэнхэрээр бичсэнийг цагаанаар баллажээ

Яруухан дурлалын түүх яагаа бол
Ямархан хайрын үүх өрнөө бол
Яаруухан болзож даруухан хуримлав уу
Янаглан дасчихаад тэнэглэн холдов уу

Цэл залуухан гал халуухан
Цээ бүсгүйн илчилж чадаагүй
Цэвэр болоод гэнэн хайр
Цэг болон энд мөнхрөв үү

Дэгжин хос үрсээ хөтлөн
Дэргэдүүр нь өнгөрөхдөө биесээ нударч
Дүрсгүй хайраа санан баясдаг
Дүүрэн жаргалтай төгссөн байгаасай

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
asdfghjkl (зочин)

like

хэн мэдэх

нээх гоё романтик санагдлаа ямар ч байлаа гэсэн сайхан дурсамжтай байдаг байхдаа би бол муухай байсан ч хожим нь дурсамж гэж бодноо

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Нээгдээд:

Цаг явсаар ...

Холбоо барих: