Найраг : Сэтгэл

Сэтгэл

Сэтгэл гэдэг жир бус үнэртэй
Сэвтээгүй бол ер бус үнэтэй
Далайн чанадын энгэсэг ч анхилна
Далан давхарын шарил ч ханхална

Эцэг эхээс өвлөн аваад
Энгүй амьдралын нугачаан дунд
Халган, хатуужин туулахдаа
Хасч нэмж хачирладаг ажээ

Өмчирхөж зожигорч өсөрхөж явбал
Өөрөө ч мэдэхгүй өмхийрдөг
Өрөөл бусад дайждаг тул
Өтөж, тэгээд улам өтөлдөг

Алдрай багын аальхан сэтгэлийг
Амьд ахуйдаа алддаггүй бол
Алагтай эрээнтэй энэ орчлон
Амар амгалан байхсан билээ

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Нээгдээд:

Цаг явсаар ...

Холбоо барих: