Найраг : Урам хайрла

Урам хайрла

Хярхаг нь үгүй далайн энгээр
Бархаг нь үгүй хөлгөөр хөвж
Барагдах нь үгүй давалгааг давсаар
Бахарданхан яваа амьдрал мину

Цохлоод ирсэн үйл бүхнээс
Цойлж гарсан од явлаа
Хагараад холдсон уул түүнээс
Хайлж урссан хад болов

Сөөлжилж тулах түмэн нугачааг
Сөрж туулах хүч хайрла
Сөөрөг харгуйн буман атираанд
Сөхрөх нь ээ, урам хайрла
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Нээгдээд:

Цаг явсаар ...

Холбоо барих: